Өчигдөр Лос-Анжелесын “Беверли Хилтон”-д 75 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” кино наадам эхэллээ.
АНУ-ын Кино Наадмын шагнал гардуулах ёслол “Оскар”-ын босгон дээр жил бүр “Алтан бөмбөрцөг” наадмыг зохион байгуулдаг. Эл наадмын шилдгүүдээр ирэх “Оскар”-ын “өнгө”-ийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Беверли Хилтон” зочид буудалд зохион байгуулж буй энэ удаагийн 75 дахь кино наадмыг Сет Майерс хөтөлж байна. Гильермо дель Торогийн “The shape of water” нэртэй утга уянгын кино долоон төрөлд нэр дэвшсэн.
Стивен Спилбергийн “The Post”, Мартин Макдонагийн “Three billboards outside Ebbing, Missouri” гэх бүтээл тус тус зургаан шагналд өрсөлдөж байна. Харин “Big Little Lies” цуврал зургаан номинацад нэр дэвшиж, энэ үзүүлэлтээрээ телевизийн салбарт тэргүүлжээ.
Нэр хүндтэй уг наадамд өрсөлдөх нэр дэвшигчдийг өмнө нь албан ёсоор www.goldenglobes.com-д зарлаад байсан. Опра Винфри “Lifetime achievement” шагнал хүртэнэ.







NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа