Майк Тайсон марихуан үйлдвэрлэнэ


Боксын түүхэн дэх хамгийн алдартай, ширүүн зан авиртай тулаанчдын нэг асан Майк Тайсон өдгөө хувийн бизнес эрхэлж яваа. 
Тэгвэл мань эр саяхнаас эмчилгээний зориулалтаар марихуаны түүхий эд тарьж ургуулах зорилгоор газар худалдаж авсан талаар хэвлэлүүд мэдээлж эхлэв. 

АНУ-ын Калифорни мужид эмчилгээний зориулалтаар мансууруулах бодис болох марихуаныг худалдаалахыг энэ сарын 02-ны өдрөөс эхлэн зөвшөөрсөн байна. Тиймээс Тайсон энэ чиглэлийн бизнес ашиг олох боломжтой гэж харсан бололтой. Тэрбээр марихуан гаргаж авах үйлдвэр нээх төдийгүй эмчилгээний зориулалтаар судалгаа шинжилгээ хийх бодолтой байгаа гэнэ.