НҮБ-аас улс орнуудын эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийг харуулж, аж төрөхөд аятайхан орнуудыг тодруулах учиртай хүн төрөлхтөний хөгжлийн тухай жил тутмын тайлангаа нийтлүүлсэн байна. НҮБ наслалт, боловсрол, жендерийн тэгш эрх болон санхүүгийн байдлыг онцлон анхаарч, 200 орныг судлажээ.
Хонконгийн оршин суугчид дунджаар 84 наслаж, АНУ-ын оршин суугчид санхүүгийн талаар тэргүүлэх байр эзэлсэн бөгөөд тэдний жилийн дундаж орлого нь 53 245 доллар байна.
Канадчууд боловсролын талаар тэргүүлж, оршин суугчдын талаас илүү нь коллеж төгсчээ.
Исландад хүмүүс дунджаар 82-83 наслаж, Сингапурт дундаж нас 83 байна.
Ирланд улс гэмт хэргийн түвшинг бууруулах талаар амжилт олсон бөгөөд 100 000 хүний дунд гардаг хүн амины хэргийн үзүүлэлт 1,1 байгаа ажээ.
Нидерланд улс дэлхийд орлогын тэгш бус байдал хамгийн багатай (12,4%) орнуудын нэг бөгөөд 1990-ээд оноос энэ үзүүлэлт байнга буурч байна.
Данид эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа хамгийн бага буюу ердөө 7,8% байдаг аж.Харьцуулах үүднээс дурдахад, АНУ-д энэ ялгаа 17,9% байдаг байна.
2014 оны аравдугаар сарын байдлаар, Германы бүх их сургууль тус орны иргэдийн хувьд үнэ төлбөргүй байжээ. Хөрш Швейцар улс хүн амын эрүүл мэндийн талаар эхний байранд ордог байна.
Боловсрол, эрүүл мэндийн тогтвортой тогтолцооныхоо дүнд Австрали, Норвеги улс амьдрахад аятайхан орнуудын жагсаалтад бас оржээ.
Өдөр бүр сая хүн өлөн зэлмүүн, 1 тэрбум гаруй хүн туйлын ядуу зүдүү нөхцөлд аж төрж байгаа ч дэлхийн байдал жил бүр дээрдэж байгааг НҮБ онцолж байна гэж “Индепендент” сонинд бичжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа