Кэмерон Диас ээж болохоор шийджээ


Холливудын 45 настай жүжигчин Кэмерон Диас, түүний 38 настай дуучин нөхөр Бэнжи Мэдден нар хүүхэд үрчилж авахаар шийджээ. Ийнхүү хүүхэдтэй болохгүй хэмээн зүтгэж байсан Диас хариуцлагатай алхам хийхээр шийдэж, эх хүний жаргал, зовлонг амсахаар болов. Хосууд хүүтэй болохыг хүсэж байгаа ч охин үр үрчилж авахаас татгалзахгүй гэнэ шүү. 

Тэд өөр улсаас гаралтай хүүхдийг өргрөж авахаар болжээ. Өдгөө Кэмерон бүсгүй хүүхэд арчлах тухай янз бүрийн ном хэвлэл уншихаас гадна танилуудаасаа энэ талаар зөвлөгөө авч байгаа сурагтай.