iPhone хэрэглэгчид Apple утасных нь хурдыг шинэ загвар гарахтай зэрэгцэн удаашруулдаг байсан гэдгийг мэдэж, Нью Йоркийн таван иргэн компанийг шүүхэд өгчээ.
Эдгээр хэрэглэгчид шинэ загварын утас худалдаанд гарах бүрт хуучин утасных нь хурд удааширч, улмаар шинэ загварыг нь худалдан авдаг байсан гэсэн аж.
Хэрвээ утасных нь батарей муудсан учраас ингэж удааширдаг гэдгийг мэддэг байсан бол шинэ утас авахын оронд батарейг нь солиулах байсан гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Apple компани iPhone 6 загвараас хойш үйлдлийн системээр дамжуулан утасны хурдыг хязгаарлаж байсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.
Учир нь литийн шингэн батарей тодорхой хугацааны дараа муудаж эхэлдэг болохоор гэнэт унтрах, гацах зэрэг асуудлаас сэргийлэхийн тулд ингэж хүчин чадлыг нь хязгаарладаг байсан гэж тайлбарлажээ.
Харин хэрэглэгчдийн хувьд Apple компани эртнээс энэ талаар тайлбарлаж байх ёстой байсан гэж үзэж байгаа аж. Reddit дээрх хэрэглэгчид Apple-ийн бүтээгдэхүүнүүдийн хурдны харьцуулалт хийсний дараа л компани албан ёсоор үүнийг хүлээн зөвшөөрсөн юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна