Гоонь эрчүүд романтик харилцааны эсрэг


Японд гоонь эрчүүд романтик хосуудын эсрэг жагсаал хийжээ. Хосууд тэдэнд Зул сарын баяраар таашаал авахад нь садаа болж байгаа гэнэ. Жагсагчид гартаа уриа лоозон, томоохон зурагт хуудсыг барьж явсан аж. Гоонь эрчүүд олон нийтийн газар өөрсдийн хайраа илэрхийлж буй хосуудын эсрэг ийнхүү тэмцжээ. 

Япончууд Зул сарын баярыг хамгийн романтик баярт тооцдог билээ. Жил бүр 12 дугаар сарын 24-ний өдөр дурлалт хосууд гар гараасаа барилцан хотын гудамжаар зугаалдаг юм. Харин гоонь эрчүүдэд энэ нь таалагддаггүй бөгөөд ийнхүү 10 дахь жилдээ эсэргүүцлийн цуглаан хийсэн аж.