Рианнагийн дүү алуулжээ


Нэрт дуучин Рианнагийн гэр бүлд томоохон уй гашуу болж байгаа аж. Дуучин бүсгүйн дүү амь насаа алджээ. Тодруулбал, Рианнагийн 21 настай үеэл дүү Аллиеныг буудан хороосон байна. Энэ хэрэг явдал түүний төрөлх Барбадос арал дээр болсон аж.

Рианна энэ Зул сарын баярыг гэр бүлийнхэнтэйгээ, талийгаач дүүтэйгээ тэмдэглэсэн билээ. Эмгэнэн гашуудаж буй дуучин бүсгүй “Тайван нойрс доо, үеэл минь. Өчигдөрхөн чамайг тэвэрч байсан гэдэгтээ итгэж чадахгүй байна. Сүүлчийн тэврэлт байх болно гэдгийг хэн мэдлээ дээ. Хэзээд чамайгаа хайрлах болно” хэмээн бичжээ. 

Цагдаа нар одоогоор Рианнагийн дүүг алсан хүнийг олоогүй байгаа гэнэ.