Өмнөд Солонгос улсын Самсунг группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг-ийн хэргийг шүүх 2 дахь удаагийн хурал өнөөдөр болж, түүнд 12 жил хоригдох ял оноож, 7 тэрбум 894 сая воны торгууль ноогдуулжээ Өмнөх удаагийн шүүх хурлаас түүнд мөн 12 жилийн хорих ял оноож байсан бөгөөд эдүгээ зөвхөн давж заалдах шатны хурал үлдсэн байна.
Шүүх бүрэлдэхүүн "Самсунг группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг нь экс ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний дотны найз, бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нарын санаачилсан урлаг, спортыг дэмжих сайн дурын санд компанийн нэрийн өмнөөс 43 тэрбум 328 сая воныг хандивласан болон хандивлахаар амалсан. Ингэхдээ сайн дурын гэсэн нэрийн дор Чуй Сүн Шил болон түүний гэр бүлийнхэнд зориулж, гадаадад байгуулсан компанийн дансанд хууль бусаар их хэмжээний авилгалын шинжтэй мөнгө шилжүүлсэн нь илэрсэн. Самсунг группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг нь экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гээр дамжуулж компанийнхаа үйл ажиллагаанд Засгийн газраас хувийн дэмжлэг авсан. Авилгалын хэргийг шалгах явцад түүний татвараас зайлсийлгэсэн орлого болон нуун дарагдуулсан мөнгө зэрэг илэрсэн юм" гэж мэдээлжээ.
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо