Израилийн хоёр иргэн “Apple” компанийг зориудаар шинэ “iPhone” гар утасныхаа борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд шинэ үйлдлийн систем гаргаж, хуучин загварын утаснууддаа ачаалал нэмсэнд буруутгажээ.
Тэд өчигдөр Тель-Авивын шүүхэд гомдол гаргаж, АНУ-ын “Apple” компаниас 125 сая ам.доллар нэхэмжилсэн байна.
“Apple” компани өнгөрсөн арваннэгдүгээр сард шинэ үйлдлийн систем гаргасан юм. Гэвч энэ нь “iPhone”-ийн сүүлд гарсан 8, Х загваруудаас бусад хуучин загварт хэт их ачаалал өгч, удаан үйлдэл хийж, цэнэгийг нь хурдан хороох болсон. Энэ тухай анх олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид нотолсон баримтуудаа оруулсны дараа “Apple” компани алдаагаа хүлээн зөвшөөрсөн юм.
АНУ-ын хэд хэдэн хотод хэрэглэгчид “Apple” компанид гомдолтой байгаагаа илэрхийлж, батерейгаа солиулах, үйлдлийн системээ шинэчлэхийг шаардаж байна.
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо