Шакира, Пике нар хамтдаа хэвээрээ


Энэ оны 10 дугаар сард дуучин Шакира өөрийн нөхөр бөгөөд хоёр хүүхдийн эцэг, хөлбөмбөгчин Жерар Пикегээс салсан гэх мэдээлэл гарч олныг шуугиулсан билээ. Хамтдаа долоон жил байсны эцэст тэд хоёр тийш болсон хэмээн хэвлэлийнхэн бичсэн. Хэдэн долоо хоногийн туршид энэ яриа үргэлжилсний эцэст Шакира бүгдийг үгүйсгэсэн зургуудыг өөрийн инстаграм дахь хуудсан дээр тавьсан юм. 

Тэгвэл Нью-Йорк хотын Жон Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх буудал дээр саяхан папарацци нар хэдэн зураг даржээ. Зурган дээр Шакира, Пике нар хоёр хүүтэйгээ хамт дүрслэгдэв. Дуучин бүсгүй, хөлбөмбөгчин залуу нар 2010 онд танилцсан бөгөөд тэр цагаас хойш хамтдаа байгаа билээ.