Өмнөд Солонгосын 77 настай, эрч хүчээр дүүрэн Ким Ёон-вон эмээ YouTube-т өөрийн “Youngwonssi TV _ Funny Grandmother” нэртэй сувагтай. Тэрээр уг сувагтаа Кёонги аймаг дахь гэртээ Солонгосын үндэсний амттай хоолнууд идэж буй бичлэгүүдээ оруулдаг байна.
Түүний бичлэгүүдийг 130,000 гаруй хүн тогтмол үздэг агаад үзэгчид дандаа эерэг сэтгэгдэл үлдээдэгт гайхах зүйлгүй. Хүмүүс Ким Ёон-вон эмээ хоолоо амтархан идэж байгааг нь, хөгжилтэй зүйлс ярьж байгааг нь хараад тайвширдаг. Цаашлаад дуртай хоолоо идэх сэдэл нь төрдөг байна.
Зарим хүн “Тэр яг л миний эмээ шиг” гэжээ. Тэрээр “Би бол тосгоны энгийн л нэг эмээ. Өглөө эрт босч ногооны талбай руугаа явна. Дараад нь хөршүүдтэйгээ цагаа хамт өнгөрүүлдэг” гэжээ. Камерын өмнө үргэлж инээмсэглэдэг Ким эмээ олон төрлийн хоолонд дуртай. Ялангуяа түүнд нэг бичлэгтээ идсэн Японы Такояаки зууш их сонирхолтой санагджээ.
Манай хөршүүд бичлэгээ YouTube-т тавьж байгааг мэддэг болсон. Жаахан хүүхдүүд нь “Эмээ та гоё харагдаж байна лээ гэсэн” хэмээсэн байна.
Ким эмээгийн ач охин Ун “Эмээдээ өөр олон төрлийн тансаг хоолнуудыг идүүлмээр байна. Түүнд таалагдана гэж бодохоор сайхан байна” гэжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна