Санта-Клаус заанууд хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэв

Admin
Өчигдөр 16 цаг 16 минут

Тайландын Аюттая хотод заанууд хүүхдүүдэд Зул сарын баярын мэнд дэвшүүлжээ. Санта-Клаусын хувцастай дөрвөн заан тус хотын нэгэн дунд сургуульд зочлоод хүүхдүүдэд жинхэнэ баяр гээчийг үзүүлсэн байна. 

 

Элэгсэг заанууд хошуугаараа тэдэнд зөөлөн тоглоомууд өгч, агаарын бөмбөлгүүд хийсгэн, амттанаар дайлж, тэр ч бүү хэл, бүжиг хийсэн аж.