Ханхүү Харри, Меган Маркл нарын халуухан зургууд


Их Британийн ханхүү Харри, Америкийн нэрт жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн сарын эхээр Лондонд сүй тавьснаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд хуримаа ирэх оны хавар хийнэ. 

Меган Марклын хувьд “Маш гайхалтай гэнэтийн бэлэг болсон шүү. Тэр миний өмнө өвдөг сөгдөн гэрлэх санал тавьсан. Үнэхээр романтик байсан. Би түүнийг гэрлэх санал тавьж дуусаагүй байхад нь шууд л ‘Тийм, ээ’ гэж хариулсан” гэсэн.

Тэгвэл энэ сард тэд сүйн зургуудаа нийтэд дэлгэсэн байна. Тэдний зургийг Анжелина Жоли, Жулия Робертс нарын гэрэл зурагчин Алекси Лубомирски авсан аж. Меган Маркл Ralph & Russo Couture-ын  56,000 ам.долларын үнэтэй хар даашинз өмсчээ. Меган Марклын талаар товчхон өгүүлэхэд тэрбээр өдгөө 36 настай жүжигчин, загвар өмсөгч мэргэжилтэй бүсгүй юм.