Энрике, Анна нар хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна


Дуучин Энрике Иглэсиас, теннисчин Анна Курникова хоёр олон нийтийг мэхлээд, Аннаг амаржих хүртэл хэн ч түүнийг бие давхар болсныг нь мэдээгүй нь гайхалтай. Тэд амьдралдаа нэгэн шинэ хуудсыг нээсэн бөгөөд Николас, Люси гэдэг хоёр ихрийн ээж, аав болцгоосон юм.  Энрике, Анна хоёр Майами дахь өөрсдийн харшийг бүрэн камержуулж, хяналтаа улам чангатгасан бөгөөд энэ бүхнийг бяцхан хүүхдүүдийнхээ аюулгүй байдлын төлөө хийжээ. Эдлэн газрынхаа хашааг бараг таван метр өндөр болгосон гэнэ. Усан сангийнхаа гадуур хүртэл хана хэрэм босгосон гэлцэнэ. Энэ бүхэнд 600 мянган долларын үнэ хөлс төлсөн гэнэ шүү.