“Чэлси” Куртуаг дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгч болгоно


Английн хөлбөмбөгийн “Чэлси” баг хаалгач Тибо Куртуатай байгуулсан гэрээгээ сунгах ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Лондон хотын багийн удирдлага Бельгийн шигшээ багийн хаалгачийг дэлхийн хамгийн өндөр цалинтай тоглогч болгоход бэлэн байгаа юм. 

Тэд Куртуад долоо хоногийн 200 гаруй мянган фунт стерлингийн цалинг санал болгох аж. Гэрээг 2023 он хүртэл байхаар тооцоолжээ. Куртуа өнгөрсөн тавдугаар сард багийнхаа эздийн тавьсан анхны саналыг хүлээж аваагүй юм. Харин одоо тавигдаж буй үнийн санал хүлээж авахгүй байхын аргагүй гэдэгт удирдлага нь найдаж байгаа аж.