Мэган Марклд хуримын даашинзны загвараа санал болгожээ


 

Өнгөрөгч 11 дүгээр сард ханхүү Харри жүжигчин Мэган Марклтай сүй тавьсан нь ил болсноос хойш олон нийтийн анхаарлыг хааны гэр бүлийн хурим хамгийн ихээр татаж байгаа билээ. Хосууд ирэх оны тавдугаар сард Виндсор дахь Гэгээн Жорж Чапелийн цайзад хуримлах нь тодорхой болсон. 

 

Харин өдгөө сүйт бүсгүйн өмсөх даашинз ямар байх вэ гэдэг нь олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа болов уу. Мэган Марклийн хуримын даашинзыг бүтээж өгөх санал эхнээсээ ирэх болжээ. Тодруулбал, Израилийн дизайнер Инбал Дрор сүйт бүсгүйд зориулж зурсан хэд хэдэн даашинзны загвараа инстаграм дээрээ постолжээ. 
Тэдгээр загварууд нь бүгд дэгжин хийцтэй, сонгодог маягийн босоо захтай, бие барьсан байх аж. Гэхдээ одоогоор эдгээр нь Мэган бүсгүйн хайж буй даашинз мөн эсэхийг хэлэхэд эрт байгаа юм. 

 

Загвар зохион бүтээгч Инбал Дрор хуримын болон гоёлын даашинзны загваруудаараа тун алдартай нэгэн. Түүний үйлчлүүлэгчдийн нэг дуучин Бейонсе 2016 онд Грэмми шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр Дрорын урласан даашинзаар гангарсан билээ.