Роналду хүүхдүүдэд эмнэлэг барьж өгөхөөр болжээ



Тэрбээр уг төслийг өөрийн найз, Италийн бизнесмэн Алессандро Прототой хамтран эхлүүлсэн бөгөөд уг эмнэлэг 2020 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн гэнэ. Тэдний хэрэгжүүлж буй төсөл үүгээр зогсохгүй бөгөөд Роналду, Прото нар хөлбөмбөгийн хүүхдийн акедеми, хорт хавдрын эсрэг сан байгуулах зэрэг ажлуудыг өрнүүлэх аж.

Сонирхуулахад, Роналдугийн найз Алессандро Протог алдарт "Грэйн 50 сүүдэр" киноны гол баатар гэж үздэг байна. Дэлхийд ашиг орлогоороо тэргүүлсэн энэхүү киноны зохиолыг бичсэн зохиолч бүсгүй И Эл Жэймс 2010 онд 39 настай Прототой Италид хэд хоног хамт амарсан аж. Улмаар зохиолч бүсгүй тэрбумтан эрээс санаа авч дээрх зохиолыг бичсэн гэдгийг Прото өөрөө ч баталдаг юм байна.