Доор дурдагдах киног та бүгдийг нь үзэж байсан, мөн таниас ихээхэн өндөр үнэлгээ авсан кинонууд ч байх боломжтой. Гэтэл уг кинонууд үзэгчдийг байлдан дагуулсан шигээ шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадаагүй. Маш өндөр зардлаар бүтсэн ч ийнхүү өндөр үнэлгээ авч чадаагүй 15 киног таньд танилцуулах гэж байна.
Энэхүүү кино нь "Inception"-ыг гарахаас өмнө хамгийн гайхалтай дүрслэлтэй кинонуудын нэг байсан юм. Түүнчлэн бага зэрэг хошин үг хэллэгүүдийг ашигласан нь кинонд бас нэгэн шигтгээ болж өгсөн. Тус бүтээл нь хэдийгээр дэлгэцнээ гарч, олон хүмүүсийн хүртээл болж чадсан ч, мэргэжлийнхэн үзэхдээ "киноны үйл явдал хоорондын уялдаагүй" хэмээн дүгнэсэн аж. Кино нийт 165 сая ам.доллараар бүтэж, 677 сая ам.долларын ашиг олсон юм.


Уг киног Жэйн Аустайны "Хадагтай Сусан" хэмээх инээдмийн зохиолоос сэдэвлэн бичсэн ч, кинонд инээдмийн гэхээсээ илүү утга уянгын шинж давамгайлсан нь, ийнхүү кино шүүмжлэгчдийн хараанд өртжээ. Мөн тэд дүгнэхдээ, "зохиол өрнөл, зангилаа үедээ ч сонирхолтой биш хуурай, тааламжгүй мэдрэмж төрүүлдэг" гэсэн байна. Гэхдээ гол дүрийн эмэгтэй жүжигчин Кейт Бэкинсэйл үнэхээр гайхалтай тоглосоныг ч мөн дурдсан юм.


Энэ киноны эхний анги 1979 онд нээлтээ хийж гайхалтай амжилтыг, асар их ашиг орлогын хамт дагуулсан юм. Кино тухайн үедээ 11 сая ам.долларын зардлаар бүтээж 203 сая ам.долларын ашгийг олсон байдаг. Сүүлд киноны 6 дах цуврал болгож "Alien: Covenant"-ийг энэ жил хийсэн ч, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадаагүй. Мөн киноны төгсгөлд гол дүрүүд хэрхэн дууссан тухай үзэгчид ямар нэг мэдээлэлгүй үлдсэн юм.


Энэ киног шүүмжлэгчид сайн хийгдсэн гэж хүлээн зөвшөөрдөг ч, ихэнх нь яагаад гэдгийг нь тайлбарлаж чадахгүй байгаа юм. Гол дүрд тоглосон охиныг маш ирээдүйтэй жүжигчин гэж үзэх хүмүүс олон байна. Мөн кино зохиол гайхалтай үргэлжилдэг хэдий ч төгсгөл нь ойлгомжгүй, сэтгэл хангалуун бус үлдээдэг гэнэ. Кинонд гол дүрийн Рояалти Хайтовер (Royalty Hightower) хэмээх эршүүд стильтэй охин, бүжгийн хамтлагт орохоор хичээллэж байгаа тухай гардаг.


Энэ киног маш бага төсвөөр, аль хэдийн байсан богино хэмжээний киноноос санаа авч хийсэн гэнэ. Кинонд гол дүрийн өсөлт байхгүйн дээр кино зохиол маш муу байсан гэж шүүмжлэгчид хэлжээ. Гэхдээ энэ кино гарсныхаа дараа олон хүний анхаарлыг татаж, олон сайтаар цацагдсан юм.


График дизайн болон зураг авалтын хувьд шилдгүүдийн тоонд орох ч, бусад талаараа ямар нэг онцгой зүйл байхгүй гэж шүүмжлэгчид хэлсэн байна. Кино зохиолын хувьд аль хэдийн байсан өмнөх зохиолуудыг бараг тэр чигээр нь хуулсан. Магадгүй хүмүүс график дизайн, дүрслэлд нь хууртаж л үзсэн биз.


Легогийн энэ ангийг Бэтмэний хамгийн шилдэг анги гэж зарим хүмүүс хэлж байгаа ч, шүүмжлэгчид тус бүтээлийг "хүүхдэд зориулсан гэхэд, бага зэрэг толгой эргүүлэм дүрслэлтэй" хэмээнүзжээ.


Жүжигчин Натали Портман (Natalie Portman)-ы энэ дүрийг сайшаах хүмүүс олон байдаг. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар энэ киноноос ганц авах юм нь түүний жүжиглэлт байсан гэжээ. Киноны гол дүр, маш их шүүмжлэл хүртдэг Жэки хэмээх бүсгүй бөгөөд энэ кино ч мөн адил мэргэжлийнхнээс маш их шүүмжлэлийг хүртсэн юм.


Энэ кино үйл явдал, зохиол, дүр гээд бүх зүйлийнхээ хувьд дундаж кино болсон гэж шүүмжлэгчид үзжээ. Аав хүү хоёрын хоорондын үл ойлголцол, зорчигчдыг аврах гэсэн хүсэл гээд хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх зүйл их байсан ч, учир зүйн алдаатай зарим нэг хэсгийг дурдахгүй байж болохгүй гэжээ.


Энэ кино нь насанд хүрэгчдийн анимешн төрлөөр бүтээгдсэн. Магадгүй насны хязгаарлалтыг харалгүй үзсэн хүмүүс нүдээ дарахад хүрсэн биз. Хоолнуудын ертөнцийг харах байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай харуулсан санаа нь шинэлэг байсан ч, өөрийн үнэлэгдэхээс илүү их ашгийг олсон хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа гэнэ.


Нэгдүгээр ангид тэтгэвэртээ суусан алуурчин эрийн амар тайван амьдралыг хэдэн залуучууд эвдсэнээр үйл явдал ширүүсч цус урсгасан дайныг эхлүүлдэг. Эхний анги дээр байсан Жон Вик огт өөр залуу болон хувирч, өөрийн үзэл бодлоо өөрчлөн эргэж ирдэг. Гэвч эхний ангиа гүйцээгүйн дээр хөнгөн үйл явдалтай гэж шүүмжлэгчид үзжээ.


Сайн кино зохиол гайхалтай гэнэтийн эргэлтийг хийж үзэгчдийг алмайруулан сэтгэлд нь хоногшдог. Харин энэ киног кино зохиолынхоо хувьд хэрэглэсэн үг, үйл явдал нь хэтэрхий тааварлахад хялбар байсан гэж шүүмжлэгчид хэлжээ.


Энэ кино оны шилдэг аймшгийн киноны жагсаалтанд дээгүүр жагссан. Үнэхээр ч үзэхэд сонирхолтой зохиолтой, жихүүдэс төрөм гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ энэ кино "Ginger Snaps" киноноос санаа авсан гэж олон хүн үзэж байгаа юм. Хэрэв та энэ хоёр киног үзвэл "Raw" бол өмнө хийгдсэн киноны муухан дуураймал хувилбар гэдгийг мэдэж чадах байх.


Энэ бол амжилттай хийгдсэн супербаатартай кинонуудын нэг гэдэгтэй бүгд санал нийлэх биз. 2016 онд Дийдпүүл гэх нэрийг маш олон хүмүүс хүүхэддээ өгсөн гэсэн судалгаа ч байгаа юм. Гэхдээ шүүмжлэгчдийн харж байгаагаар тэр Бэтмэн эсвэл Супермен шиг удаан оршиж чадах баатар биш бөгөөд үзэгдээд өнгөрөх нэг удаагийн баатартай кино болсон хэмээн үзжээ.


Энэ кино Холливуудад удаан хийгдээгүй гайхалтай "мюзикал" төрлийн кино байсан. Гэхдээ Академийн шагнал хүртэхээр сайн биш гэж шүүмжлэгчид үзсэн байна.


2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ