Кристина Агилера хувцасны сонголтоороо алмайруулав


Дуучин Кристина Агилера сүүлийн үед элдэв арга хэмжээнд донтчихоод байгаа гэлтэй. Зул сарын баяр дөхөж байгаа болоод ч тэр үү энэ бүсгүй элдэв баярт оролцож буй зургаа идэвхитэй хуваалцах болсон. Тэгвэл тэрбээр өнгөрөгч амралтын өдрөөр болсон нэгэн арга хэмжээнд оролцсон зургаа инстаграмдаа оруулсан нь олны нүдийг хужирлав.