10 жилийн турш шүтэн бишрэгчдээ хүлээлгэсэн "Оддын Дайн" эргэн ирлээ. Алдарт найруулагч Жэй Жэй Абрамсын найруулсан уг алдарт цувралын сүүлийн ангийн нээлт энэ долоо хоногт болж, бөөн бөөн дээд амжилтыг араасаа дагуулж байна. Хамгийн сүүлд 2005 онд гарснаас хойш хүлээлт үүсгээд байсан уг кино нээлтээ хийсэн зөвхөн эхний өдрөө л 120 сая долларын орлогыг дэлхий даяар цуглуулж, эхний өдрөө 100 сая доллараас дээш орлого олсон анхны кино боллоо. Өмнөх дээд амжилтыг эзэмшигч Харри Поттер цувралын сүүлийн анги 91,1 сая долларын орлогыг олоод байсан юм. "Хүч сэргэсэн нь" нэртэйгээр цацагдаж буй уг кино амралтын өдрүүдээр 220 сая долларын орлого олон мөн л дээд амжилт олох төлөвтэй байгаа талаар мэргэжилтнүүд бичиж байна. Алдарт Жорж Лукасын 1977 онд хамгийн анх үзэгчдийн хүртээл болгож байсан уг цувралын өмнөх 6 анги нийт 4,38 тэрбумын орлогыг олоод байгаа бөгөөд 2012 онд Уалт Дисней компани уг цувралын эрхийг 4 тэрбум доллараар худалдан авч, ахин 3 кино хийхээр төлөвлөөд байгаагаа зарласан билээ. Дисней үүнээс гадна Оддын дайнд зориулсан паркийг байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо