Ричард Гир хуримаа хийнэ


 

Жүжигчин Ричард Гир Алехандра Сильва гэдэг испани бүсгүйтэй үерхээд хэдэн жил болж байгаа билээ. Энэ хоёр 34 насны зөрөөтэй хэдий ч харьцаа нь нэлээд гүнзгийрсэн юм. Удахгүй Гир хуримаа хийхээр шийдсэн бололтой. 

 

Тэрбээр Алехандра бүсгүйд гэрлэх санал тавьсан гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна. Алехандра бүсгүй ч сүйн бөгж хуруундаа зүүсэн болохыг сэтгүүлчид анзаарчээ.