Дональд Трампын хүү Обамаг доромжлов


 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү бага Дональд Трамп саяхан 40 нас хүрсэн билээ.Тэрбээр төрсөн өдрийнхөө баярыг найзуудтайгаа тэмдэглэсэн тухайгаа твиттертээ бичиж, нэгэн зургийг хамт байрлуулсан нь олны эгдүүцлийг ихээр төрүүлжээ.

Учир нь, тэрбээр уг зураг дээр гартаа жигнэмэг барин тун хачин инээх бөгөөд хамгийн гол нь тэрхүү жигнэмэгэн дээр экс Ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байсан зургийг элэглэн буулгасан байв. 

Бага Дональд Трамп "Ямар төрсөн өдөр Обаматай бялуугүйгээр бүрэн дүүрэн болох билээ? Би үүнийг маш сайн болсон гэж бодож байгаа тул Тэдтэй хамт шэйрлэхээр шийдлээ" хэмээн жиргэжээ.