Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг хоёр дахь охин болох шинээр мэндэлсэн Аугустдаа зориулан захидал бичсэн талаараа хуваалцаж байсан.

Зукерберг захиандаа “…Чи том болохоороо маш завгүй болно. Тиймээс одоо л цэцэгсийг үнэртэж, унасан навчсыг сагсандаа түүгээсэй хэмээн хүсч байна. Бүх морийг номхруултлаа Макстай хамт морин тойруулгын морьдыг унаасай хэмээн хүсч байна. Бидний унтлагын өрөө, хашаа гээд хаа сайгүй хүссэнээрээ гүйгээсэй гэж хүсэх байна. Мөн чамайг сэгсийчихсэн байхыг хармаар байна. Чамайг зүүдэндээ биднийг чамд ямар их хайртайг мэдэрнэ гэдэгт итгэж байна…” гэсэн юм.
Тэгвэл энэ удаад тэрээр хойч үе маань ямар дэлхий ертөнцөд амьдрах талаар өөрийн санаа бодол болон зөвлөгөөг хуваалцжээ.
Марк Зукерберг “Өнөө үед боловсролыг дээдэлж, ШУ хөгжин, шударга ёсны төлөө тэмцэл хөдөлгөөнүүд өрнөж, хүн бүхэн шинэ боломжийг эрэлхийлж байна. Харин бид үр хүүхдүүддээ анхаарах цаг ирсэн гэж үзэж байна. Дэлхий ертөнц хамгийн том асуудлуудад анхаарлаа хандуулахын хажуугаар хамгийн авьяастай хүмүүсийг сорьж үзэх хэрэгтэй.
Сургууль бүрт багш сурагч нэг бүрт заавар зөвлөмж өгч, хэнийг ч мэдээллээр дутаахгүй байх хэрэгтэй. Шинэлэг сургалтын системийг нэвтрүүлсэн сургуулиуд байгаа ч энэ нь хүүхэд бүрт хүрэлцээтэй байж чаддаггүй. Танхимын сургалтад шинэчлэлт хийх цаг ирсэн. Хүүхэд бүрийн шинэ зүйлийг хүлээж авах хурд нь өөр өөр. Тиймээс хүүхдүүд өөрийн хурдаар, өөрийн сонирхлын дагуух мэдлэгийг авах нь зүйтэй.
Үүнээс гадна багийн ажиллагаа хамгийн чухал зүйлсийн нэг. Манай багийг хөдөлгөдөг хүч бол “Өөдрөг байдал”. Хүн гутранги болохдоо амархан. Хүчирхэг баг хамт олон ямар ч асуудлыг хамтдаа даван туулж чаддаг. Тиймээс хүүхдээ багаас нь олны дунд оруулж, хамт олонтой болгох хэрэгтэй” гэв.

Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо