Кэйт Аптон хуримын зургаа дэлгэв


Өнгөрсөн сард загвар өмсөгч Кэйт Аптон бэйсболлын тамирчин Жастин Верландертай гэрлэсэн билээ. Түүний шүтэн бишрэгчид хуримын ёслолын зурагнуудыг үзэхийг тэсэн ядан хүлээсэн. Тэдний хүлээлт ч талаар болсонгүй. 

Кэйт бүсгүй өөрийн цахим хуудсанд хуримын ёслол болсон газар болон хуримын даашинзныхаа сүрийг харуулсан хэд хэдэн гэрэл зургийг байршуулжээ. Хуримын ёслол Дундад зууны үеийн сүм дотор болсон бөгөөд шинэ хос бал сараа Италид өнгөрүүлсэн гэнэ. Тэдэнтэй хамт хамгийн ойр дотно найз нөхөд, гэр бүлийнхэн нь байжээ.