Урлагийн ертөнцөд хөөрхөн нэрд гарч мандаж байсан үе түүнд бий. Хамтран зүтгэгч Сэлэнгэтэйгээ хайр сэтгэлийн холбоотой болж хайрын шувууд шиг жиргэж явсан ч тэд хоёр тийш болсон. Хайрын романсынх нь яриа намдаж амжаагүй байхад л тэрээр шинэхэн гэргийгээ олонд танилцуулж бяцхан охиноо өлгийдөж авсан. Харин үүнээс хойш Бобогийн хувийн амьдрал эмх замбараагаа алдсан гэхэд хэлсдэхгүй. Анхны гэргий нь бяцхан охиноо орхиж харин дуучин залуу баян эгчмэд бүсгүйгээр тэжээлгэхийн тулд айл гэр хүртэл үймүүлж түүгээр ч зогсохгүй дагавар охиноо хүртэл ад үзэж зоддог байсан гэх. Эрдэнэт үйлдвэрийн томоохон албан тушаалтай дотно эгчдээ эрхэлж Ланд 200-гийн түлхүүр атгаж явсан нь Папараццичдын дуранд хүртэл буугаад авсан. Хэтэвч зузаантай эгч нараараа тэжээлгэж, тэднийхээ мөнгөөр загварын охидуудыг дайлж өөрөө гангарч явсан Бобогийн энэ үйлдлүүдийг хамтрагч Сэлэнгэ ил болгож байсан. Ямартай ч хормойн асуудлаараа хэний ч дор орохооргүй Бобо өдгөө урлагаасаа холдож чимээгүйхэн амьдрах болсон. Баян эгч нарынхаа буянаар нэлээдгүй юм хураагаад авсан болохоор дуулахаа байж чимээгүйхэн амьдрах болсон гэж ойр орчмынхон нь жиг жуг хийлцдэг юм байна лээ.
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо