Флойд Мэйвезер Оросын иргэн болно


 

Америкийн нэрт боксчин Флойд Мэйвезер ОХУ-д ажлын айлчлалаар ирээд байгаа бөгөөд тус улсын иргэн болох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. 40 настай Мэйвезер “Би Оросын иргэншилтэй болохыг хүсэж байгаа. Өнөөдөр би Орост миний шинэ гэр болох орон сууцыг үзлээ. Бүх зүйлд цаг хугацаа хэрэгтэй байдаг даа” хэмээн өгүүлэв. Флойд манай хойд хөршид хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа аж. 

Хоёр жилийн өмнө тэрбээр Оросын иргэн болохоос тун ч эелдгээр татгалзсан удаатай. Мэйвезер Оросын иргэн болохыг хүссэн анхны боксчин биш. Өмнө нь хоёр толгойтой бүргэд бүхий паспортыг түүний нутаг нэгт тамирчин, дэлхийн экс аварга Рой Жонс авсан билээ.