Жоли, Питт нар Зул сарын баярыг хамтдаа тэмдэглэнэ


 

Жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар салцгаасан билээ. Энэ хугацаанд Питт хүүхдүүдээ хамтарч асрах эрхийг авахын төлөө тэмцэж байгаа бол Жоли ганцаараа энэ үүргийг хүлээнэ хэмээн гүрийж буй. Гэсэн хэдий ч экс амрагууд баярын өдрүүдээр хэрүүл маргаанаа түр ч болов мартахаар шийджээ. 

Тэд ойртон ирж буй Зул сарын баярыг хамтдаа, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхээр болсон аж. Энэхүү шийдвэрийг хүүхдүүдийнхээ төлөө гаргасан байна. Өнгөрсөн Зул сарын баяраар Жоли, Питт нар мөн л хамтдаа байсан ч тэдний дэргэд сэтгэл судлаач эмч байсан гэдэг.