The Weeknd, Селена Гомес нар 10 гаруй сар үерхсэний эцэст харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн. Үүний дараахан Селена Гомес хуучин найз залуу болох дуучин Жастин Бибертэй болзож буй нь тодорхой болсон билээ.
Тэгвэл саяхан Биллбоардын “Оны шилдэг эмэгтэй дуучин” шагналыг гардан авсан залуу дуучин Селена Гомес үерхлийнхээ тухай анх удаа хэвлэлд ярилцлага өгч, яагаад Жастин Бибертэй эргэн нийлэх болсноо тайлбарлажээ.

Түүнээс “Яагаад Жастиныг эргэн амьдралдаа оруулахаар болсон юм бэ?” гэж асуухад Селена:
“Би 25 настай. 18 эсвэл 19 настай байхаа хэдийн больжээ. Өмнө нь тэгж чадаагүй ч одоо би амьдрал минь үнэ цэнэтэй хүмүүсийг л хайрлах болно. Намайг чухалчилдаггүй хүнийг биш. Деми Ловато, Ник, Жое Жонас, Майли Сайрус гээд бид бүгд хамт өсч хөгжиж, нэгнийхээ амьдралын хэсэг болжээ. Үргэлж хамт байдаг ийм хүмүүсээс илүү чухал зүйл амьдралд үгүй. Энэ миний л амьдрал. Өөрийн хамт байгаа хүмүүсээ хаана хүрэхийг харах сайхан байдаг. Тэд байгаа учраас би бүрэн дүүрэн болдог. Тиймээс ч эдгээр хүмүүсээ би амьдралдаа хадгалах болно. Хайр гэдэг хамт байхдаа яг л өөрийнхөөрөө байхыг хэлдэг гэж би боддог”

Селена The Weeknd хоёрын харилцаа хэрүүл маргаанаар төгссөн гэвэл мөн үгүй. Тэд харилцаагаа хэрхэн тасалсан талаар The Weeknd: “Тэр миний хувьд үнэ цэнэтэй хүн. Тиймээс ч нэгнээ гэх сэтгэлтэй найзууд болсон” гэжээ.

Селена аль ч үерхэлдээ үнэхээр тайван, “эрүүл” хандаж чаддаг нь салалтуудаас нь харагдаж буйг шүтэн бишрэгчид нь цахим орчинд илэрхийлэв. Үнэхээр ч Селена “Би хаана ч байсан аз жаргалтай, өөртөө итгэлтэй байх болно. Би зөв арга замаар асуудлыг шийднэ” гэж хэлж байсан үгэндээ эзэн болж чаджээ.

NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа