Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ортодокс сүмийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ одоогийн байдлаар Сирийн бараг бүх хэсэг террористуудаас чөлөөлөгдөөд байгааг хэлжээ. Ерөнхийлөгч ОХУ-ын зүгээс Арабын Бүгд Найрамдах Улсад болсон үймээн самуунд өртсөн хүмүүс болон Ислам болон Еврейн ариун газруудыг дахин сэргээхэд туслалцаа үзүүлнэ гэв.
Сирийн нөхцөл байдал сайжирч буйн дээр Оросын цэргийнхэнтэй хамтарсан хамгаалах хүч нь бэхжиж эхэлсэн. Уулзалтын үеэр В.Путин “Сүүлийн хэдэн жилд террористууд Сирийн түүхэн дурсгалт олон сүм, хийд, бунхныг нураасан. Террористуудын халдлагад өртсөн эдгээр газрыг сэргээх, дүрвэсэн ард иргэдийг гэрт буцаах ажилд Оросын Ортодокс сүм, зарим байгууллагууд тусална.” хэмээсэн.
Ерөнхийлөгч мөн “Өнөө үед соёл уламжлал, ёс суртахууны үнэт зүйлсийн үнэлэмж буурч, хүмүүс оюун санааны хувьд туйлдан ядарч байна. Энэ хандлага ялангуяа Дундад Азиас ихээхэн ажиглагдах боллоо. Хүн төрөлхтөнд энх тайван, боловсрол, гэгээрэл чухал. Дундад Азийнхны шүтдэг бусад шашинг сэргээхэд ч хувь нэмрээ оруулна. Бид Сири дэх Еврей нар болон тэдний зарим байгууллагатай холбогдож эхэлсэн байгаа. Нью-Йоркийн зарим хүмүүнлэгийн байгууллагатай ч хамтран ажиллана” гэдгийг нэмж хэлжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна