АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гаригт Зул сарын баярт зориулсан томоохон хэмжээний ёслолыг зохион байгуулсан боловч хэдэн 100 суудал эзэнгүй байсныг гэрэл зурагчид камерын дурандаа буулгажээ. Вашингтон мужид болсон уг ёслолын үеэр хүмүүс дуучид болон хөгжимчдийн уран бүтээлийг сонсож, Зул сарын модыг өнгийн гэрлээр хэрхэн чимэглэснийг үзэж сонирхсон юм.
Өмнөх ерөнхийлөгч Барак Обама энэ ёслолыг 2009 болон 2013 онд хийж байсан бөгөөд илүү олон хүн ирж байжээ. Сэтгүүлч Стив Рудин “Ёслол их сайхан болж өндөрлөлөө. Зохион байгуулалт ч мөн сайн болжээ. Гэхдээ олон суудал эзэнгүй байсныг анзаарахгүй байхын аргагүй байлаа.” хэмээсэн байна. Энэ нь Америкийн ерөнхийлөгчдийн зохион байгуулдаг олон жилийн түүхтэй арга хэмжээ аж. Энэ жилийн хувьд 95 дахь удаагаа хийгдэж байна.


Иванка Трамп гэр бүлийн хамт

Өмнөх ерөнхийлгч Барак Обама 2009 онд хийсэн Зул сарын баярт зориулсан арга хэмжээнд цугласан хүмүүс

Барак Обамагийн 2013 онд хйисэн Зул сарын баярт зориулсан арга хэмжээнд цугласан хүмүүс

Тиффани Трамп хүргэн ахын хамт


Дуучин Ваянонна Жуд

Америкийн усан цэргийн хөгжмийн хамтлаг


Л.Энх-Амгалан: Багшийн ачааллаас эхэлж чөлөөлнө
Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна
С.Амарсайхан: Би Төрийн ордонд хэрэг ярихгүй