Скарлетт Йоханссон шинэ амрагаа танилцуулав


Жүжигчин Скарлетт Йоханссон саяхан нөхөр Роман Дориакаасаа салсан билээ. Тэд гэр бүлээ цуцлуулаагүй байхад алдартан бүсгүй шинэ амрагтай болсон гэх яриа гарах болсон. Хүмүүс түүнийг зохиолч Колин Жосттой дотноссон хэмээж байв. Скарлетт, Колин нар энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй. 

 

Тэгвэл одоо тайлбар хийх ч шаардлагагүй боллоо. Скарлетт бүсгүй өөрийн шинэ найз залуутай олны өмнө гарч иржээ. Тэд Нью-Йоркийн Америкийн Байгалийн түүхийн музейд болсон хүндэтгэлийн үдэшлэгт хамтдаа ирсэн аж. Нэг нэгнээсээ ердөө холдоогүй байна. Скарлетт бүсгүй зохиолч эрчүүдэд нугасгүй нэгэн билээ.