Эмили Ратаковски нүцгэлжээ


Америкийн загвар өмсөгч Эмили Ратаковски гоё сайхан биеэ харуулсан гэрэл зургуудаараа шүтэн бишрэгчдээ баярлуулсан хэвээр байгаа аж. Энэ удаа загвар өмсөгч бүсгүй өөрийн Inamorata брэндийн усны хувцасны шинэ цуглуулгын зар сурталчилгаанд зориулж гэрэл зургаа авахуулсан байна. Ратаковски цээж нүцгэлээд жакузи дотор зогсох аж. Мөн сандал дээл цоохор ирвэсний өнгөтэй усны хувцастай тухлажээ. 

 

Ратаковски Сан-Диегод өссөн учраас өдөр бүр усанд орох гэж усны хувцас өмсдөг байсан гэнэ. Хувцас загварын бизнесээс гадна Эмили жүжигчний хувиар хүч сорьж байгаа билээ. Өдгөө тэрбээр нэгэн шинэ кинонд тоглож байгаа юм.