Трамп Төрийн нарийнаа солино


Цагаан ордон АНУ-ын одоогийн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг солих төлөвлөгөөгөө боловсруулжээ. Ойрын хэдэн долоо хоногийн дотор Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг огцруулах гэнэ шүү. Тиллерсоны орыг Тагнуулын ерөнхий газрын дарга Майкл Пампео эзлэх төлөвтэй байна. 

Харин ТЕГ-ын шинэ даргаар сенатын гишүүн бөгөөд Бүгд найрамдах намын төлөөлөл Том Коттон томилогдох бололтой. Том зөвшөөрлөө өгсөн байна. Халаа, сэлгээ оны сүүлээр юм уу ирэх жилийн эхээр хийгдэх аж. 

Гэхдээ Тиллерсон өөрөө огцрохыг зөвшөөрч байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тиллерсон Трамптай олон асуудал дээр санал зөрөлддөг учраас хүмүүс түүнийг удахгүй огцрох байх хэмээн таамаглаж байсан билээ.