Кэти Перри үзэгч эмэгтэйг нокаутад оруулав


Дуучин Кэти Перри өөрийн тоглолтын үеэр үзэгч бүсгүйн гарт байсан утсыг санаандгүй цохиж унагаасан байна. Бичлэг дээр дуучин бүсгүй Roar дуугаа дуулж байгаа нь харагдана. Тоглолтын үеэр хөгжөөн дэмжигч бүжигчид үзэгчид рүү хийлсэн том нүднүүдийг шидэлж эхэлжээ. Тэр хийлсэн нүднүүдийн нэгийг Перри шууд үзэгч бүсгүй рүү өшиглөснөөр ухаалаг гар утас газар унаад бичлэг хийхээ больсон гэнэ.

Үзэгч бүсгүй “Бөмбөг шууд миний нүүрэнд цохисон учраас би гүн цочирдолд орж, тэнэг юм шиг инээж эхэлсэн” хэмээн өгүүлэв. Бүсгүй гар утасны бичлэгээ твиттер дээр тавьснаар 6000 гаруй лайк авчээ.