Кэтрин Зета Жонс охиноороо гангарав


48 настай жүжигчин Кэтрин Зета Жонс гоё сайхан харагдсан хэвээр шүтэн бишрэгчдээ баярлуулсаар байгаа юм. Түүний гэрэл зургийг хараад шүтэн бишрэгчид нь жүжигчин эмэгтэйг наснаасаа залуу харагдаж байна хэмээдэг. Үнэхээр л Кэтрин өөрийн гоё сайхан гэрэл зургуудаа байнга ил болгодог. Харин хүүхдүүдийнхээ гэрэл зургийг нэг их тавиад байдаггүй. 

Тэгвэл саяхан жүжигчин бүсгүй 14 настай Кери охиныхоо зургийг цахим сүлжээнд тавьсан байна. Дагагчид нь түүний охин ээжтэйгээ тун ч адилхан юм байна хэмээн уулга алджээ. Майкл Дуглас, Кэтрин Зета Жонс нарт 17 настай Дилан хүү байдаг билээ.