Ирина Шэйк бургерт нугасгүй


Оросын нэрт загвар өмсөгч Ирина Шэйк өдөр ирэх тусам мариалж байгаа билээ. Түүний биеийн галбир ийнхүү өөрчлөгдөж байгаа нь аргагүй биз ээ. Ирина түргэн хоолонд нугасгүй болсон аж. Биеэ гуалиг байлгахын тулд Шэйк хоолны чанга дэглэм барьдаг байсан биз. 

Хэд хоногийн өмнө тэрбээр бургер идэж буй гэрэл зургуудаа нийгмийн сүлжээнд тавьснаар дуртай хоолоо иддэг болохоо ойлгуулсан юм. Дотуур хувцас сурталчилдаг загвар өмсөгч бүсгүй ийнхүү элдэв амттанд нугасгүй болсон гэнэ шүү. Түүний шүтэн бишрэгчид ихэд сэтгэл зовниж суугаа бололтой. Тэд хайртай хүүхэн нь дэлбэртлээ таргална гэдгээс айж байгаа биз.