Өөрийн гоо сайхандаа их л анхаарч байгаа бололтой


Арваад жилийн өмнө нийтийн дууны урлагт хамтран зүтгэгч С.Жавхлантайгаа цуг цахиур хагалж явсан Т.Баясгалан өдгөө гавьяат жүжигчин цол хүртэж, гурван ч хүүхдийн ээж болсон. Арлын орныг шуугиулсан кёкүшюзан Д.Батбаярыг эхнэр, хүүхдүүдээс нь салгаж, өөрийн амьдралыг зохиосон эрхэм гавьяат маань дуу хөгжмөөс холдсон. Урлаг соёлын томоохон тоглолтод тэргүүн эгнээнд заларч суухаас тайзан дээр гараагүй удсан. Тэгвэл тэрээр удаан гараагүй тайзан дээрээ гарч сонсогч фэнүүдээ баярлуулаад авлаа. Түүнийг харсан хүмүүс гоо сайхандаа яасан их анхаараа вэ. Их гоё харагдаж хэмээн урмын үгнүүдийг урсгаж буй харагдана лээ. Аргагүй л түүний арьс чигтэйхэн толигор харагдаж байна.