Мессигийн гоолыг тооцсонгүй


“Валенсиа” багтай хийсэн тоглолтын 30 дахь минутад Лионель Месси торгуулийн талбайн шугамнаас цохилт гүйцэтгэсэн нь ихээхэн шуугиан дэгдээсэн байна. Талбайн эзэн багийн хаалгач Нето бөмбөгийг эвгүй хүлээж авснаар хаалганы шугамыг давуулчихсан аж. Үүнийг бүгд харцгаасан гэнэ. 

Тоглолтын ерөнхий шүүгч болон хажуугийн шүүгч нар гоолын тооцоогүй гэнэ шүү. Тэд Нетог хаалганы шугам дээрээс бөмбөгийг зогсоосон гэж үзжээ. Гоол оруулсан баяраа тэмдэглэж эхэлсэн “Барселона”-гийн тоглогчид хажуугийн шүүгч дээр гүйж очоод бухимдлаа илэрхийлсэн нь мэдээж. Хоёр багийн тоглолт 1:1-ийн харьцаатайгаар өндөрлөжээ.