Ален Делон ноходтойгоо хамт оршуулагдана


Энэ сарын 08-нд ХХ зууны хамгийн царайлаг, дур булаам эр болох Ален Делон 82 насыг зооглосон. Делон амьдралынхаа туршид таван удаа гал халуун харилцааг үүсгэсэн гэдэг. Анх Австрийн алдарт жүжигчин Роми Шнайдертай 1958 онд “Кристина” гэдэг кинонд хамт тоглосноор дотно харилцаа эхэлсэн билээ. 
Дараа нь Делон 1960 онд Германы жүжигчин, дуучин Никотой мөн л киноны зураг авалтын үеэр танилцаад дотноссон аж. Хүүтэй болсон ч Делон түүнээсээ татгалзсан тул аав, ээж нь өөр дээрээ аваад өсгөжээ. 
Энэ явдлаас болж Делон Францыг орхин Итали руу явсан байна. Тэнд 1963 онд “Цоохор ирвэс” кинонд тоглосноор ихэд алдаршив. Делон маш их баяжиж, жүжигчин, найруулагч Натали Бартелемитэй гэрлэв. Тэдний дундаас Энтони хүү мэндэлсэн ч дөрвөн жил болоод гэр бүл нь сарнижээ. 
1968 онд Делон жүжигчин Мирей Дарктай учрав. Хосууд 15 жил хамт амьдарсан байна. 
1987 онд Делон Голландын загвар өмсөгч Росали ван Брементэй учраад охин, хүү хоёртой болсон юм. 10 жилийн дараа тэдний харилцаа дуусгавар болжээ. 
Өдгөө жүжигчин эр гоонь яваа бөгөөд Швейцарьт амьдарч байгаа аж. Эдлэн газартаа олон тооны ноходтойгоо хамт амьдардаг гэнэ. Эдлэнд нь дөрвөн нохой байдаг. Эзэмшил газар дээр нь нохдын оршуулгын газар байдаг бөгөөд Делон тэжээж байсан 45 нохойгоо тэнд оршуулжээ. Өөрийгөө ч гэсэн энд оршуулахыг гэрээслэжээ.