Сураг алдарсан Рок Мөнхсайхан

Admin
Өчигдөр 11 цаг 58 минут

Эцэг эхээс өгсөн жинхэнэ нэрнээсээ илүүтэйгээр өөрийн тодотгол болсон “Рок мангас” нэрээрээ дуудагддаг хүн бол Р.Мөнхсайхан гэх энэ эрхэм. Манай Монголын рокуудын цуваа түүнгүйгээр төсөөлөгдөхийн аргагүй. Хар шил, саравчтай малгай, мотоцикль бол түүнээс хэзээд салж байгаагүй зүйлүүд яах аргагүй мөн. Гэсэн ч нас нь явж мань хүн савхин хүрэмнээсээ салсан. Улаанбаатартаа баячуудын хороолол гэгддэг “Жаргалан” хотхонд гурван давхар барилгын нэг давхарт нь өөрийн гэсэн нэрийн дээд зэрэглэлийн амьд хөгжмийн ресторанаа нээж түүгээрээ мөнгө олох болсноосоо хойш элдэв дээдийн тоглолтод гүйгээд л хүрээд ирдэг байсан нь багасаж, бүр алга болсон. Тэгвэл Рок мангас маань Дээгийгийн тоглолтыг зорин ирж манай дуранд оногдлоо.