Трамп Путинтэй яриад сэтгэл хангалуун үлджээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярилцаад сэтгэл тун хангалуун үлджээ. Тэрбээр энэ яриаг “гайхалтай сайхан болсон” хэмээн онцлов. Путин энэ яриаг хийхээсээ өмнө Сирийн удирдагч Башар Асадтай уулзсан билээ. Трамп, Путин нарын утсан яриа бараг нэг цаг хагас үргэлжилсэн гэдгийг сэтгүүлчдэд хэлжээ. 

Цагаан ордны тэргүүн сэтгүүлчдэд “Путин бид хоёр сайхан ярилцлаа. Бид хоёр Сирид энх тайван тогтоох талаар ярьсан нь маш чухал зүйл. Мөн бид хоёр Хойд Солонгос, Украины талаар ярилцсан” хэмээн хэлжээ. Гэхдээ хоёр улсын харилцаанд хямралт байдал үүсээд байгаа гэдэг нь тодорхой зүйл юм. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаагаа зөөлрүүлэх тал дээр ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.