Салбар бүрт хүч үзэж яваа бүсгүй


Боловсрол суваг телевизийн Яг түүн шиг шоугаар танил болж өдгөө өөрийн бизнесийн карьераа амжилттай өсгөж яваа хүн бол Сарнай. Махлаг эмэгтэйчүүдэд зориулсан даруулга, тураах цай худалдаж байгаа түүний энэ бизнес ихээхэн ашигтай байгаа. Сарнайгийн хувьд салбар салбар луу гар дүрж үзээд байгаа. Хамгийн сүүлд гэхэд л бүрэн хэмжээний уран сайхны киноны дууг хүртэл дуулаад авсан билээ. Амжилттай яваа загвар өмсөгч бүсгүй тамирчин нөхрөө дагуулаад Илд цэцгийн нээлтийг зорин иржээ.