Дуучин Мадонна өөрийн бодит насаа бусдаас нуудаггүй цөөхөн алдартнуудын нэг билээ. Ирэх жил дуучин эмэгтэй 60 насны ойгоо тэмдэглэнэ. Түүнчлэн Мадонна энгийн даруу байж чаддаг нэгэн. Саяхан фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч Лондон хотоос Лиссабон хот руу хийгдсэн нислэгийн үеэр авсан гэрэл зургаа нийгмийн сүлжээнд байршуулсан аж.
Зурган дээр Мадонна элдэв оо энгэсэггүй сууж байгаагаар гарчээ. Алдартан эмэгтэй хар өнгийн богино жийнсэн өмд, пүүз, нэлхгэр хүрэмтэй сууж байгаа нь харагдана.
Олон хүн Мадоннаг өөрийгөө аятайхан авч явсангүй хэмээн шүүмжилжээ. Дэлхийн хэмжээний од эмэгтэй үргэлж гоё сайхан харагдах ёстой гэж тэд бичсэн аж. Лондон хотод Мадонна тэнд амьдардаг том хүү Роккогоо эргэж очсон гэнэ шүү.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна