Бараг хагас зуун жилийн дараа Иракийн иргэн нэгэн бүсгүй дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах “Дэлхийн гоо бүсгүй” тэмцээнд оролцохоор болжээ. 27 настай Сара Айдан үндэсний үндэсний тэмцээний дэд байрын шагналыг хүртсэн ч ялагчийн титмийг зүүж чадсан аж. Иракийн сайхан бүсгүйгээр шалгарсан Фийян Сулеймани зохион байгуулагчдыг хууран мэхэлсэн нь тодорхой болжээ. Сулеймани Иракийн нэгэн бизнесмэний эхнэр байсан аж. Тэмцээний дүрэм ёсоор нөхөртэй хүүхнүүд оролцох боломжгүй байдаг билээ. Хамгийн сүүлд 1972 онд Пуэрто-Рико улсад болсон “Дэлхийн гоо бүсгүй” тэмцээнд Иракийг төлөөлж нэгэн бүсгүй оролцож байсан юм. Энэ удаагийн тэмцээн 11 дүгээр сарын 26-ны өдөр АНУ-ын Лас-Вегас хотноо болох юм. Ийнхүү дэлхийн сайхан бүсгүйг шалгаруулах тэмцээн энэ жил 66 дахь удаагаа болно.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна