Францын хөлбөмбөгийн “Марсель” багийн хамгаалагч Патрис Эвра “Витория Гимараэш” багтай хийсэн тоглолтыг эхлэхээс өмнө улаан хуудсаар торгуулжээ. Марсель хотын хөгжөөн дэмжигчид бие халаалт хийх үеэр франц тоглогчийг гомдоосон үг орилж байгаад улмаар талбай руу ойртохоор доош буусан байна. Энэ мөчид “Марсель” багийн тоглогчид тэдэн рүү гүйжээ. Харин Эвра нэг хөгжөөн дэмжигчийн толгой руу хөлөөрөө өшиглөсөн аж.
“Манчестер Юнайтэд” багийн экс тоглогч энэ тоглолтод нөөц тоглогчийн хувиар оролцох байсан юм. Тийм учраас түүний улаан хуудас талбай дээр гарах тоглогчдын тоонд нөлөөлөөгүй гэнэ. Тоглолт бүрэн бүрэлдэхүүнтэй эхэлжээ. Гэхдээ Эвра Европа лигийн түүхэнд тоглолт эхлэхээс өмнө талбайгаас хөөгдсөн анхны хөлбөмбөгч хэмээн бичигдэж үлдэнэ.
Эвра “Марсель” багт энэ оны нэгдүгээр сараас хойш тоглож байгаа юм. Тэрбээр Италийн “Ювэнтус”-т хоёр жил хагас тоглоод энд иржээ. 36 настай хамгаалагчийн байгуулсан гэрээ энэ улирлыг дуусах хүртэл үргэлжилнэ. Өмнө нь Эвра “МЮ” багт найман улирлыг өнгөрүүлсэн.
Францын өөр нэг тоглогч болох Эрик Кантона 1995 онд яг ийм байдлаар “Кристал Пэлас” багийн хөгжөөн дэмжигчийг тийрч унагаасан билээ. Улаан чөтгөрүүдийн домог болсон тоглогч энэ үйлдлийнхээ улмаас найман сар талбай дээр гарах эрхгүй болсон юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна