АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тансаг харшийн талаар та юу мэдэх вэ? Өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулж Хилари Клинтоныг “бут ниргэж” чадсан Д.Трампыг тойрсон элдэв шуугиан дуусахгүй. Түүнийг ерөнхийлөгч болохоос өмнө тэрбумтан,“Трамп” буудлын эзэн, бизнесмен байсан гэдгээр хүмүүс мэднэ. Тэрбээр 28 настайдаа өөрийн анхны том төслөө эхлүүлсэн юм. Тухайлбал Нью-Йорк хотын үл хөдлөх бизнест Трамп өөрийн гэсэн оройн зайг бий болгож Манхеттений баруун хэсэгт бизнес төв байгуулжээ. Энэ төв дөрвөн жилийн дараа буюу 1983 онд биеллээ олж өөрийн нэрээр нэрлэсэн “Трамп” цамхгийг бүтээн байгуулав. Энэ цамхаг нь Д.Трампыг жинхэнэ барилгын магнат болгов. Трамп цамхагт Саудын Арабын хаан, киноны Софи Лорен зэрэг алдартнууд байртай болсон нь энэхүү төсөлд маш том сурталчилгаа болжээ. Энэ үеэс л хойш Д.Трампын барьсан байшинд амьдрах нь нэр төрийн баталгаа гэсэн ойлголт хэвшин эхэлсэн. Түүнээс хойш Трамп цамхагтаа Эхнэр Мелания Трамп, бага хүү Барон нартай хамт амьдарч ирсэн бөгөөд ерөнхийлөгчөөр сонгогдсоны даруйд Цагаан ордонд нүүж ирсэн түүхтэй. Харин Трампын зурагт үзүүлсэн байшингийн хана, тааз шалыг гантиг чулуугаар хийсэн бөгөөд алтлаг шар нарийн чимэглэлүүдийг 24 карат алтаар бүржээ. Уг байшингийн зах зээлийн үнэлгээ 100 саяд хүрсэн бөгөөд орон сууцны интерьерийг Анжело Донгиа (“Со-Лаурент” загвар дизайнераар нэрлэсэн) зохион бүтээсэн. Дотоод засал нь “Луис XIV-ийн хэв маяг” -д тохирох ёстой гэж Дональд Трамп үзжээ. Түүний орд харшийг сонирхъё.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо