Адель үнэд оржээ


Лас-Вегасын казинонууд шоу бизнесийн оддын араас ангуучлахаа үргэлжлүүлж байна. Саяхан тэндхийн The Win Hotel казино Их Британийн дуучин Адельд 26 сая долларын гэрээ байгуулахыг санал болгосон аж. 

Гэрээ ёсоор дуучин бүсгүй нэг жилийн туршид энэ казиноны концертын танхимд дуулах ёстой юм. 29 настай Адель зочид буудал, казинод тоглолт хийснийхээ төлөө 500 мянган доллар авах болно. Уг казиноны өрсөлдөгчид Мэрайя Кэри, Бритни Спирс нарыг “өөрийн” болгосон. Тэгвэл эднийхэн Аделийг онилжээ. 

Ийнхүү Адель тоглолт болгоныхоо төлөө 500 мянган доллар хүртэх аж. Өдгөө дуучин Селин Дион Лас-Вегаст нэг тоглолт хийгээд 476 мянган доллар авч байгаа билээ. Хэрэв Адель зөвшөөрсөн хариу өгвөл хамгийн өндөр урамшууллыг авах юм