Порно жүжигчин эмэгтэй Путинтэй өрсөлдөнө


Телевизийн “Дом-2” төслийн оролцогч, порно жүжигчин Елена Беркова инстаграмд байршуулсан дүрс бичлэг дээрээ 2018 онд ОХУ-д болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой байгаа гэдгээ мэдэгджээ. Беркова өөрийн мөрийн хөтөлбөрт багтах зарим нэг зүйлийн талаар дурдсан байна. 

Хувцаслалтад хяналт тавьж, сурган хүмүүжүүлэх байгууллагад бэлгийн амьдралын тухай хичээл зааж, энэ сэдвээр шалгалт өгөхийг хуульчилж өгнө гэнэ. Ядуу амьдарч байгаа хүмүүст татвар ногдуулж, ажил хийхгүй суугаа хүмүүст хатуу үйлчлэх хуулийг батлуулах гэнэ. Жижиг бизнес эрхлэгчдэд хүүгүй зээл олгоно гэдгээ мэдэгджээ. 

Хэрэв Ерөнхийлөгч болвол тэрбээр хүүхэдтэй болох гэж байгаа хүмүүст зөвшөөрөл олгодог болох тухай өгүүлэв. Хүүхэдтэй болохын тулд эцэг, эх нь эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авах болно. Сэтгэл судлаачдын нарийн үзлэгт орж, хуулийн байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг авах гэнэ. Бусдыг хүчирхийлсэн, садар самуунд уруу татсан хүмүүсийг цаазаар авах болно гэдгээ мэдэгджээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны хавар болох билээ. Энэ сонгуульд оролцоно гэдгээ Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный, телевизийн нэрт хөтлөгч Ксения Собчак, жүжигчин Алексей Панин, сэтгүүлч Екатерина Гордон, телевизийн хөтлөгч Анфиса Чехова нар мэдэгдсэн билээ.