Охиндоо ажлаа даатгаж гавьяаны амралтаа авсан З.Алтай

Admin
Өчигдөр 16 цаг 31 минут

“25-р суваг” телевизийн захирал асан З.Алтай улс төрийн карьер хөөж, гадаадад дипломатын алба хашихаар болж гайгүй сайхан байсан телевизээ охиндоо өгч хэвлэл мэдээллээс холдсон. Хэдэн жил намын ивээлд байж гадаад элчин сайд хийсэн ч тэрээр өнгөрөгч онд суудлаасаа буусан. Түүнээс хойш таг чимээгүй байгаа З.Алтай манай дуранд өртлөө. Тэрээр намрын хит нийтийн дуучдын нэгдсэн тоглолтод найз Балхжавтайгаа хамт зочилжээ.