ХДХВ-ийн халдварыг 30 гаруй эмэгтэйд санаатайгаар тараасан Италийн иргэн Валентино Таллутог шоронд 24 жил хорих шийдвэрийг гаргасан байна. Италийн Ром хотын анхан шатны шүүх 10 цаг гаруй үргэлжилсэн хуралдааны эцэст ийм шийдвэрийг гаргасан аж.
Хэрэгтэн шүүхийн шийдвэрийг дараагийн шатны шүүхүүдэд давж заалдах бүрэн боломжтой гэнэ. 30 настай Валентино Таллуто 20-30 настай эмэгтэйчүүдэд айхтар өвчинтэй гэдгээ хэлэлгүй бэлгийн харилцаанд ордог байсан гэнэ. Түүнтэй унтсан 32 эмэгтэйгээс зарим нь өдгөө нас барсан аж.
Таллуто өвчтэй гэдгээ мэдсээр байж ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүйгээр бусадтай бэлгийн харилцаанд орж байсан нь санаатай үйлдэл гэж улсын яллагч үзжээ. Яллагч тал түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэх ёстой гэж үзсэн юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна